Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Эстонийн тамирчинг яллаа

Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл суманд 1993 оны нэгдүгээр сарын 20-нд төрсөн. Биеийн өндөр 182 см. Амжилт нь гэвэл 2015 оны Астанагийн ДАШТ-ээс багийн төрөлд хүрэл, “Баку-2018”-аас ганцаарчилсан төрөлд мөн хүрэл медаль хүртэж байсан. Мөн “Иньчонь-2014” Азийн наадмаас -90 кг-д, “Жакарта-2018”-аас

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Эстонийн тамирчинг яллаа
Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Эстонийн тамирчинг яллаа. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар эхний тойрогтоо Эстонийн тамирчин Григори Минаскинийг вазари үнэлгээгээр яллаа.

Хоёр бөх нэг нэг торгуультай нэмэлт цагт орж, улмаар нэмэлт цагт өмсөх мэхээр ялсан юм. Л.Отгонбаатарын хувьд сугалаа хатуухан таарсан. Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдана. Түүнийг ялахад Японы Аарон Вольфтой хэсгийн аваргын төлөө таарах магадлалтай.

Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлж байсан туршлагатай билээ.

Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл суманд 1993 оны нэгдүгээр сарын 20-нд төрсөн. Биеийн өндөр 182 см. Амжилт нь гэвэл 2015 оны Астанагийн ДАШТ-ээс багийн төрөлд хүрэл, “Баку-2018”-аас ганцаарчилсан төрөлд мөн хүрэл медаль хүртэж байсан. Мөн “Иньчонь-2014” Азийн наадмаас -90 кг-д, “Жакарта-2018”-аас -100 кг-д хүрэл медаль хүртэж байсан билээ.

Үндэсний бөхийн цэргийн арслан цолтой.

Сонирхуулахад, тэрбээр Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн (чөлөөт бөх) гэр бүлийн хүн юм.

Хуваалцах