Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, ОУХМ О.Мөнхцэцэг нар өнөөдөр барилдана

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингүүдийн барилдаан болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, ОУХМ О.Мөнхцэцэг нар өнөөдөр барилдана
Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, ОУХМ О.Мөнхцэцэг нар өнөөдөр барилдана. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн барилдаан "Ниппон Будокан" ордонд зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдах гэж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингүүдийн барилдаан болно.

Эрэгтэйчүүдийн -100кг жинд манай улсаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 оны БНСУ-ын Инчёон хотод зохиогдсон азийн аваргын хүрэл, 2018 оны Индонезийн Жакарта хотод зохигдсон азийн наадмын хүрэл, 2016 оны Риогийн зуны олимпын шагналт тавдугаар байр, 2019 оны Ази, номхон далайн орнуудын АШТ-ий алтан медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяат "Сүлд" спорт хорооны тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78кг жинд 2009 оны "Чингис хаан" дэлхийн цомын тэмцээний хүрэл, 2010 оны Хонг Конгийн Азийн олон улсын тэмцээний мөнгө, 2019 оны Хонг Конгод зохиогдсон "Азийн нээлттэй" тэмцээний мөнгөн медальт Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Отгоны Мөнхцэцэг нар барилдана.

Хуваалцах