Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Л.Отгонбаатар ялагдлаа

Л.Отгонбаатар нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 оны БНСУ-ын Инчёон хотод зохиогдсон азийн аваргын хүрэл, 2018 оны Индонезийн Жакарта хотод зохигдсон азийн наадмын хүрэл, 2016 оны Риогийн зуны

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Л.Отгонбаатар ялагдлаа
Гавьяат тамирчин Л.Отгонбаатар ялагдлаа. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар хоёрдугаар тойрогт 2020 оны Европийн залуучуудын аварга Израйлийн Петер Пальчиктай барилдаж нэмэлт цагт үнэлгээ алдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Л.Отгонбаатар нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 оны БНСУ-ын Инчёон хотод зохиогдсон азийн аваргын хүрэл, 2018 оны Индонезийн Жакарта хотод зохигдсон азийн наадмын хүрэл, 2016 оны Риогийн зуны олимпийн шагналт тавдугаар байр, 2019 оны ази, номхон далайн орнуудын АШТ-ий алтан медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяат "Сүлд" спорт хорооны тамирчин юм.

Хуваалцах