Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа

М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй таарсан. Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа
Гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тэрбээр дөнгөж сая Израилийн бөх Шира Широнаг ялсан юм.

М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй таарсан. Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх юм.

Гэвч барилдаан эхлээд л манай бөх санаачилгыг гартаа авч, барилдааныг хэвтээд шилжүүлсэн. Ийнхүү өчих мэхээр ялсан билээ.

Хуваалцах