Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн наймд шалгарлаа

Гэвч барилдаан эхлээд л манай бөх санаачилгыг гартаа авч, барилдааныг хэвтээд шилжүүлсэн. Ийнхүү өчих мэхээр ялж, шигшээ наймд шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн наймд шалгарлаа
Гавьяат тамирчин М.Уранцэцэг шөвгийн наймд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй таарсан. Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх юм.

Гэвч барилдаан эхлээд л манай бөх санаачилгыг гартаа авч, барилдааныг хэвтээд шилжүүлсэн. Ийнхүү өчих мэхээр ялж, шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр одоо хагас шигшээд шалгарахын төлөө Израилийн Шира Широнатай барилдана.

Хуваалцах