Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 22-нд тулалдана

Тулаан АНУ-ын Атлантик хотын "Borgata"-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийх боломж ойртох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 22-нд тулалдана
Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 22-нд тулалдана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог "King Tug" хочит, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 22-нд хийнэ.

Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрбээр энэ удаа мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдана.

Тулаан АНУ-ын Атлантик хотын "Borgata"-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийх боломж ойртох юм.

"Vicious" хочит 29 настай Пасильяс мэргэжлийн боксын замналдаа 17 тулаан хийхдээ 16 ялсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан билээ.

Хуваалцах