Гавьяат тамирчин Н.Төгсцогт шүүгчийн саналаар ялагдлаа
24 настай Америк тулаанчийн хувьд уг нь бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болжээ. Ийнхүү Гамбаогийн оронд Н.Төгсцогт тулалдахаар болсон юм.
Мэдээллийн алба

“Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр мэргэжлийн боксын "WBA" холбооны түр аваргын бүсний төлөө АНУ-ын тамирчин Крис Колберттой тулалдаж, шүүгчийн саналаар ялагдлаа.
Тэд 12 үе тулалдсаны эцэст дээрх шийдвэр гарч, Крис Колберт аваргын бүсээ хамгаалж чадлаа.
24 настай Америк тулаанчийн хувьд уг нь бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болжээ. Ийнхүү Гамбаогийн оронд Н.Төгсцогт тулалдахаар болсон юм.
Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийж, 12 ялж, нэг ялагджээ. Харин түүний ээлжит өрсөлдөгч Крис Голбертын хувьд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан байна.


















