Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн өмсгөл гурван сая төгрөгөөр худалдаалагджээ

Тэрбээр их амжилтынхаа ар тал болсон Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын хамт олондоо талархал илэрхийлж, бодит дэмжлэг үзүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн өмсгөл гурван сая төгрөгөөр худалдаалагджээ
Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн өмсгөл гурван сая төгрөгөөр худалдаалагджээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий даяар тархсан “Ковид-19” цар тахал Монгол Улсад ч тархаж байгаад энэ цаг үед Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа иргэн хүнийхээ үүднээс эх орондоо дэм болжээ.

Тодруулбал тэрбээр дэлхийн дэвжээнд амжилт гаргахдаа өмсөж байсан трико (Чөлөөт бөхийн өмсгөл)-гоо дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө хамт олондоо хандивласан байна.

Тэрбээр их амжилтынхаа ар тал болсон Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын хамт олондоо талархал илэрхийлж, бодит дэмжлэг үзүүлжээ.

Тус дуудлага худалдаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан коментоор үнэ хаялцуулжээ. Ингэхдээ доод ханшаа 100 мянган төгрөгөөр эхлүүлсэн байна.

Ийнхүү уг өмсгөлийг Батцэнгэл Шаравжамц гэсэн хаягтай залуу гурван сая төгрөгөөр худалдан авчээ.

О.Насанбурмаа тус өмсгөлийг 2013 онд болсон бүх тэмцээнд оролцохдоо өмсчээ. Тодруулбал, Унгарын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-ээс хүрэл, Энэтхэгийн Дэли хотод болсон Азийн АШТ-ээс алт, “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртэхдээ өсч байжээ.

Хуваалцах