Гавьяат тамирчин С.Ням-Очирын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Багаасаа бөхийн спортоор хичээллэсэн түүний амжилтыг дурдвал “Лондон-2012” олимпын наадам, “Астана-2015” ДАШТ, “Тайбэй-2009”, “Белград-2009”-ээс хүрэл, “Бангкок-2013”-аас мөнгөн медаль хүртэж байв.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очирын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр 1986 оны энэ өдөр Увс аймгийн Тэс суманд эцэг Сайнжаргал багш, эх Пагма эх баригч нарын хүү болон мэндэлжээ.
Багаасаа бөхийн спортоор хичээллэсэн түүний амжилтыг дурдвал “Лондон-2012” олимпын наадам, “Астана-2015” ДАШТ, “Тайбэй-2009”, “Белград-2009”-ээс хүрэл, “Бангкок-2013”-аас мөнгөн медаль хүртэж байв.
Мөн түүний гэр бүлийн хүн П.Лхамдэгд нь “Бээжин-2008” олимпын наадмын долоодугаар байр, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан шилдэг жүдоч юм.


















