Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэг сарын зайтай хоёр алтан медаль хүртлээ

С.Цэрэнчимэд түрүүлэх түрүүлэхдээ жингийнхээ ихэнх шилдгийг бүгдийг нь цэвэр ялсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэг сарын зайтай хоёр алтан медаль хүртлээ
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэг сарын зайтай хоёр алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд Стамбулын дэвжээнд Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээний 62 кг-ын жинд бахдам сайхан түрүүлж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

С.Цэрэнчимэд түрүүлэх түрүүлэхдээ жингийнхээ ихэнх шилдгийг бүгдийг нь цэвэр ялсан. Тодруулбал, 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 гэсэн оноогоор цэвэр яллаа. Тэрбээр сарын өмнө нь Красноярскт Сэм авгын бөхтэй мөн л шигшээд таарахад оноогоор цэвэр ялж байв.

Ташрамд дуулгахад, Түүний жинд түрүүлэх өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулу Тыныбекова шөвгийн 16-гийн барилдаанд Бразилын Лаис Нунес Де Оливейрагаас ганц ч оноо салгаж чадалгүй 0:8-аар ялагджээ.

Сонирхуулахад, медаль хүртсэн Монголын хоёр тамирчны шагналыг Стамбул хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консул Ш.Хишигсүрэн гардуулан өгчээ.

Хуваалцах