Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны тухай ном хэвлэгджээ

Уг номыг спортын сэтгүүлч Б.Цагаанбаатар эмхэтгэж, Ц.Нацагдоржийн хань, байт харвааны ахмад мастер Я.Насанбат зөвлөхөөр ажиллажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны тухай ном хэвлэгджээ
Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны тухай ном хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны “Спортын гавьяат мастер Цэдэндамбын Нацагдорж” нэртэй ном хэвлэгджээ.

Уг номыг спортын сэтгүүлч Б.Цагаанбаатар эмхэтгэж, Ц.Нацагдоржийн хань, байт харвааны ахмад мастер Я.Насанбат зөвлөхөөр ажиллажээ.

Чөлөөт бөхийн ДАШТ-д 68 кг-д хүч үзэхдээ 1975 онд мөнгө, 1974 онд хүрэл, 1973 оны Дэлхийн оюутны Универсиад наадмаас алтан медаль хүртэж байв. Мөн 1972-1976 оны хооронд дэлхийд жил дараалан жингийнхээ шилдэг зургаад шалгарч байлаа. Гэхдээ спортоор 21 настайгаасаа буюу харьцангуй хожуу хичээллэсэн ч дээрх амжилтад хүрсэн гэхэд гайхалтай хэмээн бөх сонирхогчид хэлж байна.

“Монреаль-1976” олимпод түрүүлэх зорилготой очсон ч аз дутаж, зургаадугаар байрт орж, тэр даруйдаа зодог тайлах шийдвэрийг гаргаж байсан гэдэг. Ийнхүү багш дасгалжуулагчийн албанд шилжээд 40 гаруй жилийн туршид олон шилдэг аваргыг билээ.

Дээрх ном түүний гар бичмэлүүд, 1965-2017 онд хөтөлсөн өдрийн тэмдэглэл, медаль, цом, гэрэл зураг, анд нөхөд, багш дасгалжуулагч, шавь нарынх нь сэтгэгдэл, сонин хэвлэлийн материал зэргээс бүрджээ.

Хуваалцах