Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од шилдэг 100-д жагсчээ

Энэ жил 20 нас хүрэх Ш.Энхийн-Од нь саяхан Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон билээ. "NCAA" буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг тус сургуулиас Костас Антетокоунмпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од шилдэг 100-д жагсчээ
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од шилдэг 100-д жагсчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын алдарт спортын суваг болох "ESPN"-ийн зүгээс жил бүр ахлах сургуулийн шилдэг сагсан бөмбөгчдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од шилдэг 100-д жагсчээ.

"ESPN" нь жил бүр ахлах сургуулийн оны шилдэг 100 сагсан бөмбөгчийг тодруулдаг аж.

Мөн түүнийг дөрвөн одоор үнэлсэн аж.

Тэрбээр "SF" буюу жижиг довтлогчийн байрлалдаа 29 дүгээр байрт жагсав.

Энэ жил 20 нас хүрэх Ш.Энхийн-Од нь саяхан Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон билээ. "NCAA" буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг тус сургуулиас Костас Антетокоунмпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг NBA-д тоглож байв.

Тэгвэл түүний аав цахим хуудасдаа “Үр минь түүх бүтээгээд л явна даа. Хар цагаан хэл ам холуур өнгөрөх болтугай!!! Энгэр дээр нь байгаа төрийн далбаа гоё уу” хэмээн бичжээ.

Хуваалцах