Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Узбекистаны бөхөд өвдөг шороодож, тэмцээнээ дуусгалаа

“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр Узбекистаны бөх Бекмурод Олтибоевт өвдөг шороодлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Узбекистаны бөхөд өвдөг шороодож, тэмцээнээ дуусгалаа
Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Узбекистаны бөхөд өвдөг шороодож, тэмцээнээ дуусгалаа. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр Узбекистаны бөх Бекмурод Олтибоевт өвдөг шороодлоо.

Монгол Улсын начин Өлзийбаярын хүү Дүүрэнбаяр нь 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгө, Цэргийн дэлхийн аварга, 2014, 2018 оны азийн наадмын мөнгө, 2018 оны азийн аваргын хүрэл медальт Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин юм.

Хуваалцах