Газ дэлбэрч гурван хүн гэмтжээ
Тухайлбал, энэ сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн XVI хороо, "Буянт-Ухаа-1" хороолол 718 дугаар байрны IV давхрын 28 тоотын айлд хэрэглээний газ дэлбэрчээ.
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газар баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллажээ. Энэ хугацаанд Нийслэлийн онцгой байдлыг газарт түймрийн 25, зөрчлийн 24, орон нутагт гал түймрийн ес, зөрчлийн 10, мэдээллийн нэг дуудлага иргэдээс ирсэн байна. Тухайлбал, энэ сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн XVI хороо, "Буянт-Ухаа-1" хороолол 718 дугаар байрны IV давхрын 28 тоотын айлд хэрэглээний газ дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 3 өрөө байрны цонхнууд нь хагарч, 30-33 насны гурван хүний нүүр, хүзүү түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.


















