Газ худалдаалахгүй байхыг анхаарууллаа
2013 оны 10 сарын 24-ний орой 20 цагийн орчимд Багануур дүүргийн Гүн Галуутай боловсрол цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч 14 настай эрэгтэй М нь Багануур дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор дусал” хүнсний дэлгүүрээс газ худалдан авч үнэртэж хордлогод орж нас баржээ.
Мэдээллийн алба

2013 оны 10 сарын 24-ний орой 20 цагийн үед Багануур дүүргийн Гүн Галуутай цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч 14 настай эрэгтэй М нь III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор дусал” хүнсний дэлгүүрээс газ авч үнэртэж хордлогод орж нас баржээ.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь газ үнэртэж, амьсгал нь бүтэж нас барсан болох нь тогтоожээ.
Дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бүх хүнсний дэлгүүрүүдэд шалгалт явуулж хүүхдүүдэд газ худалдаалахгүй байх талаар санамж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.


















