Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газ үнэртэн, мансуурсан хүүхдүүд олджээ

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Айриш” паб буудлын өрөөнд иргэн 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй Ц,15 настай эмэгтэй Б, 16 настай эмэгтэй Д, 15 настай эмэгтэй У нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газ үнэртэн, мансуурсан хүүхдүүд олджээ
Газ үнэртэн, мансуурсан хүүхдүүд олджээ. Зураг: МҮОНРТ

БГД-ийн 12 дугаар хороонд байрлах “Айриш” пабын нэгэн өрөөнд иргэн 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй Ц,15 настай эмэгтэй Б, 16 настай эмэгтэй Д, 15 настай эмэгтэй У нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хэрэглэсэн газны хоёр ширхэг сав, гялгар уутыг хураан авсан бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэн мансуурсан тохиолдол цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон.

Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс худалдаа үйлчилгээний газруудад 2012 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн198-р тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын заалтуудыг мөрдөж ажиллахыг анхааруулсаар байгаа.

Уг журамд худалдааны газруудад 18 нас хүртэлх хүүхдэд ахуйн хэрэглээний хийн газ худалдаалахыг мөн жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хий, хийн төхөөрөмжийг хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалахыг тус тус хоригложээ. Хэрэв энэхүү журам заалтуудыг давтан зөрчсөн, иргэдийг эрх ашгийг ноцтой хохироосон нь тогтоогдвол байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зах зээлд зарлах , үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахаар тусгасан байна.

Түлхүүр үг:Газ үнэртэнмансуурсан хүүхдүүд олджээ
Хуваалцах