Газар чөлөөлөх ажлын явц 91 хувьтай байна
Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.
Мэдээллийн алба

Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.
Сүхбаатар дүүргийн хувьд 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны үйлдвэр орчимд байршуулан иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Дээрх байршилд нөхөн сэргээлт хийсний дараа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан 2014-2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган олгох юм.
Гэтэл уг газарт дур мэдэн хайс хашаа барьсан, нэгэнт олгогдох газар гэдэг мэдээлэл авсан иргэд зохион байгуулалтгүй бууж эхэлсэн зэрэг нэлээдгүй зөрчил байгаа тул иргэдийг зохих шийдвэр гараагүй, төлөвлөлт хийгдээгүй үед суурьшихаас урьдчилан сэргийлэх, төрийн өмчийн газрыг хамгаалах зорилгоор иргэдэд Өмч газрын харилцааны албанаас удаа дараа газар чөлөөлөх шаардах, мэдэгдэх хуудсуудыг өгсөөр байгаа билээ. Гэтэл зөрчил арилахгүй байгаа тул Дүүргийн Засаг даргын 363 тоот захирамжийн дагуу албадан чөлөөлөлт эхлээд байна. Одоогоор ажлын явц 91 хувьтай явагдаж байгаа аж.
Албадан чөлөөлөх ажил нь хэсэг бүлэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч нийтийн эрх ашиг, нийслэл хотынхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дэмждэг олон нийт иргэдийнхээ хамтаар ажил амжилттай зохион байгуулагдаж байна.
16 дугаар хороо, Бэлхийн Тоосгоны үйлдвэрт зөвшөөрөлгүй буулгасан айлуудын шон, хашааг буулгаж газар чөлөөлөхөд 1760000 төгрөг зарцуулсан бөгөөд одоогоор 2 тал хашаа 6 гэр үлдээд байгаа юм.



















