Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар чөлөөлөх нөхөн олговрын төсвөөс 201 сая төгрөг гаргана

Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутагт барьж буй замын трасст орсон айлуудад нөхөн олговор олгохоор энэ сарын 3-нд хотын дарга захирамж гаргажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар чөлөөлөх нөхөн олговрын төсвөөс 201 сая төгрөг гаргана
Газар чөлөөлөх нөхөн олговрын төсвөөс 201 сая төгрөг гаргана. Зураг: МҮОНРТ

Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутагт барьж буй замын трасст орсон айлуудад нөхөн олговор олгохоор энэ сарын 3-нд хотын дарга захирамж гаргажээ.

Тодруулбал, “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1.7 км авто зам, Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын ард барих 4.6 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж буй Буяны таван км авто замын трасст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталжээ.
Үүний дагуу энэ онд 11 иргэнд хоёр зуун нэг сая гаруй төгрөгийн нөхөн олговрыг өгөхөөр болжээ.

Хуваалцах