Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

Газар дундын тэнгист 134 дүрвэгчийг аварчээ

Хууль бус цагаачид аюултай эрсдэлтэй алхам хийн Европын орнуудыг зорьсон хэвээр л байна. Тэдний нэг болох 134 дүрвэгч цагаачийн сууж явсан онгоц нь сүйрч байгаа дохио өгсний дагуу

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар  дундын  тэнгист  134  дүрвэгчийг  аварчээ
Газар дундын тэнгист 134 дүрвэгчийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Хууль бус цагаачид аюултай эрсдэлтэй алхам хийн Европын орнуудыг зорьсон хэвээр л байна. Тэдний нэг болох 134 дүрвэгч цагаачийн сууж явсан онгоц нь сүйрч байгаа дохио өгсний дагуу Ром дахь цэргийн хамгаалалтын төвийнхөн Испанийн төрийн бус байгууллагынхантай холбоо тогтоосон байна.

Тэдний аварсан цагаачдын 12 нь эмэгтэй, 24 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Хууль бус цагаачдын сууж явсан завийг шөнө 2 цаг хайсны эцэст олсон юм байна. Энэ сарын 22-ны байдлаар Итали улс 118914 цагаачийг хүлээн авчээ. Үүний зэрэгцээ олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын тооцоолж байгаагаар он гарснаас хойш нийтдээ 3100 цагаач газар дундын тэнгист амиа алдсан байна.

Хуваалцах