Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар эзэмших, ашиглах эрх, улсын бүртгэлийн дугаар олгох үйл ажиллагааг автоматжуулав

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Засаг даргын шийдвэр гарснаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э болон А дугаар олгох үйл ажиллагаа нь дунджаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар эзэмших, ашиглах эрх, улсын бүртгэлийн дугаар олгох үйл ажиллагааг автоматжуулав
Газар эзэмших, ашиглах эрх, улсын бүртгэлийн дугаар олгох үйл ажиллагааг автоматжуулав. Зураг: МҮОНРТ

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Засаг даргын шийдвэр гарснаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э болон А дугаар олгох үйл ажиллагаа нь дунджаар 35 орчим хоногийн хугацаанд албан хаагчдаас хамааралтайгаар олгогдож, иргэн, хуулийн этгээдэд хүндрэл учруулдаг байсан.

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/621, А191 дугаар хамтарсан тушаал гарч Э болон А дугаарыг Egazargov.mn цахим хуудаснаас автоматаар шууд 1 секундэд олгогддог болсон.

Энэ ажлын үр дүнд иргэн, хуулийн этгээд үзүүлэх үйлчилгээ түргэн шуурхай болсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 8238 Э болон А дугаар автоматаар 1 секундийн дотор олгогдсон байна.Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Хуваалцах