Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа явагдаж байна
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг өнөөдөр Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг өнөөдөр Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт нээлттэй явуулж байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсүүдэд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авч эхэлсэн юм.
Энэхүү дуудлага худалдааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/06, 2015 оны 32/32, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 99 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/781 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулж байгаа юм.
Энэ удаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ барих зориулалт бүхий нийт 25 байршилд нээлттэй дуудлага худалдаа явагдана.


















