Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Газар хөдлөлт үргэлжилж болзошгүйг анхааруулж байна

Тохоку бүс нутагт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсэх эрсдэл гарч болзошгүй тул тус бүс нутагт оршин суугаа монгол иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар хөдлөлт үргэлжилж болзошгүйг анхааруулж байна
Газар хөдлөлт үргэлжилж болзошгүйг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Японы Мияаги мужид 2021 оны гуравдугаар сарын 20-ны 18:09 цагт 6.9 магнитутын хүчтэй газар хөдөлж, үүнээс улбаалан дэгдэж болзошгүй цунамигаас
урьдчилан сэргийлэх анхааруулгыг Японы Ус цаг уурын газраас гаргасан ч цуцалсан байна. Харин энэхүү газар хөдлөлтөөс үүдэн 7 хоногийн турш магнитудын 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт үргэлжилж болзошгүйг анхааруулж байна.

Мөн өнөөдөр газар хөдөлсөн орчим болон Тохоку бүс нутагт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсэх эрсдэл гарч болзошгүй тул тус бүс нутагт оршин суугаа монгол иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ

Хуваалцах