Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

“Газар хөдлөлтийн аюул” иргэдэд зориулсан гарын авлагыг мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Газар хөдлөлтийн аюул” сэдэвт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Газар хөдлөлтийн аюул” иргэдэд зориулсан гарын авлагыг мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө
“Газар хөдлөлтийн аюул” иргэдэд зориулсан гарын авлагыг мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Газар хөдлөлтийн аюул” сэдэвт иргэдэд зориулсан гарын авлагыг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардлаас санхүүжилтийг шийдвэрлэн хэвлүүлж, мэргэжлийн анги, албадад хүлээлгэн өглөө.

Зүүн бүсийн аймгууд нь газар хөдлөлтийн 5 баллын бүсэд хамаардаг бөгөөд өнгөрөгч 2020 онд хүнд мэдрэгдэм 30 удаагийн газар хөдлөлт болсон байна. Харин он гарсаар Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тиймээс иргэдэд газар хөдлөлтийн талаар мэдээлэл өгөх, өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах анхан шатны мэдлэг олгох зорилгоор энэхүү гарын авлагыг хэвлүүлэн, олон нийтэд хүргэлээ гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах