Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулна

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулна
Газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулна. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж эхэллээ.

Үнэлгээг дүүргийн холбогдох алба, хэлтэс, хороодоос бүрдсэн ажлын хэсгийн гишүүд хийж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-д гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, эрсдэлийг бууруулах зөвлөмжийг хүргүүлнэ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах