Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Мөн газар хөдлөлтийг хянах, бүртгэх, станцуудын үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, Сэлэнгэ, Мандалговь, Богд станцад шаардлагатай багаж төхөөрөмжийг суурилуулах, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжлийг хянах станцуудын сүлжээг газар хөдлөлтийг бүртгэх автомат таванстанцаар нэмэгдүүлэх зэ
Мэдээллийн алба

Засгийн газраас Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Тус төлөвлөгөөнд дөрвөн бүлэг, 63 арга хэмжээ тусгагджээ.
Онцгой байдлын албаны тухай хуулийн төсөл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх, нурах аюултай хуучин барилгуудыг мэргэжилийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар буулгах, дахин шинээр барилгажуулах ажлыг зохион байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн газар хөдлөлтийг хянах, бүртгэх, станцуудын үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, Сэлэнгэ, Мандалговь, Богд станцад шаардлагатай багаж төхөөрөмжийг суурилуулах, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжлийг хянах станцуудын сүлжээг газар хөдлөлтийг бүртгэх автомат таванстанцаар нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр тусгажээ.


















