Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ
Өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөж даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
Мэдээллийн алба

Өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөж даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, гарах гарцыг хаалгүйгээр чичирхийлэл зогстол хүлээнэ. Цонх, толь, гэрлэн бүрхүүл, үзүүртэй зүйлс, хүнд тавилгаас холдоно.
Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхалж гэрлийн бүрхүүл унаж орж ирэх үеийн эрсдэлээс хамгаална.
Машинд явж байх үед газар хөдөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож замаас гарч зогсон чичирхийлэл зогстол машин дотор хүлээнэ.
Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж явган шат ашиглана. Цахилгаан шат гацах аюултай.
Уул, хадтай газарт хад чулуу нурах аюултайг анхаарна уу гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.


















