Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар тариалан эрхлэгчид чууллаа

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологи” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар тариалан эрхлэгчид чууллаа
Газар тариалан эрхлэгчид чууллаа. Зураг: МҮОНРТ

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологи” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийслэл, дүүргийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд оролцож, төмс, хүнсний ногоо тариалах арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн доктор, профессорууд өгчээ.

Талбайн сургалтын хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Их булгийн тохой”-н тариалангийн талбайд сүүлийн үед газар тариаланд ашиглаж буй дэвшилтэт техник технологи бүхий бага, дунд оврын трактор, мананжуулагч усалгаа, бороожуулагч усалгаа, намираа бороожуулагчийн ажиллагааг газар дээр нь туршин өвлийн хүлэмжтэй танилцуулна.

Хуваалцах