Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр хүчтэй цочир хүйтэрнэ

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр 5-10 градус хүрч хүчтэй цочир хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр хүчтэй цочир хүйтэрнэ
Газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр хүчтэй цочир хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр 5-10 градус хүрч хүчтэй цочир хүйтэрнэ.

Тариаланчдын анхааралд: Өнөө шөнө цочир хүйтрэх тул ил задгай төмс хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөртөө 17:00 цагаас 20:00 хүртэл үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт: 8 хэм, 20 цагт: 4 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийгшил 55 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2014 оны 9 дүгээр сарын 13-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22хэм , бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хүйтэрч 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө хүйтэрч 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар хүйтэрч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

Хуваалцах