Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар ухаж чулуу түүсэн иргэдэд хариуцлага тооцлоо

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран энэ амралтын өдрүүдэд Баянхутаг суманд иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу, 8 хараацай, 2 лоом малтуурга, 2 хүрз, 4 ямааны сам зэрэг эд зүйлийг

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар ухаж чулуу түүсэн иргэдэд хариуцлага тооцлоо
Газар ухаж чулуу түүсэн иргэдэд хариуцлага тооцлоо. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран энэ амралтын өдрүүдэд Баянхутаг суманд иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу, 8 хараацай, 2 лоом малтуурга, 2 хүрз, 4 ямааны сам зэрэг эд зүйлийг хураан авч Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэлээ.

Чулуу түүсэн иргэд ажлын байр олдохгүй байгаа учир орлого олох үүднээс чулуу түүсэн гэж байгаа боловч аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажлын байрны нэгдсэн зарыг орж сонирхоход 20 ажлын байрны зар байна. Мөн орон нутгийн зарим группүүд дээр ажилтан авах зарууд нилээдгүй байна.

Иргэн та хялбар аргаар ашиг орлого олох хандлагаа өөрчилж, хууль зөрчин газар шороогоо ухаж байгаль орчноо сүйтгэж хохирол учруулж байхаар дараах ажлын байрыг сонирхоорой.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Хуваалцах