Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар өмчлөх иргэдийг автоматаар сонгон шалгарууллаа

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Газар өмчлөх иргэдийг автоматаар сонгон шалгарууллаа
Газар өмчлөх иргэдийг автоматаар сонгон шалгарууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 09-ний 12 цагт хүртэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар явагдлаа.

Бүртгэлийн ажиллагаа өнөөдөр 12 цагт Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хонх цохисноор дууслаа. Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжинд шинэ тав, хуучин гурав гээд нийт найман байршил, 13819 нэгж талбарт газар өмчлүүлэх бөгөөд албан ёсоор цахим бүртгэлийн ажиллагааг дууссаны дараа компьютер автоматаар иргэдийн регистрийн дугаараар сонголт хийсэн юм.

Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам 178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам 154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг 6170 нэгж талбар
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг 2479 нэгж талбар

Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам 249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг 990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр 192 нэгж талбар
Нийт: 13819 нэгж талбар

14 хоногийн хугацаанд өмчлүүлэхээр заасан байршлуудад дараахь байдлаар иргэд бүртгүүлсэн байна.

№ Байршил Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо 2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 30 254 24271 4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 48 984 7531 5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 50 197 3426 35228 1 Баянзүрх дүүрэг Улиастайн их ам 8 178 53611 2 Баянзүрх дүүрэг Улиастайн бага ам 9 154 25170 3 Сонгинохайрхан дүүрэг Эмээлт уулын баруун хоолой 23 61796 4 Багануур дүүрэг Тариан булагийн 2-р хэсэг 49 6170 5566 5 Багахангай дүүрэг Хангайн хөндий 51 2479 3198 149341 Нийт 184 569

Хоёрдугаар ээлжийн цахим өмчлөлд бүртгүүлсэн иргэдэд сонгогдсон эсэх талаар бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд өнөөдөр хариу зурвас, захидал очих бөгөөд хэрэв сонгогдсон тохиолдолд заасан хугацаанд харъяа дүүргийн Газрын албанд өргөдөл өгч, баталгаажуулалт хийлгэх шаардлагатай.

Хуваалцах