Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар өмчлөх хүсэлтийг маргаашнаас хүлээн авна

Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газруудад нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох буюу газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж, шаардлагатай бэлтгэл ажлууд хийгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар өмчлөх хүсэлтийг маргаашнаас хүлээн авна
Газар өмчлөх хүсэлтийг маргаашнаас хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газруудад нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох буюу газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж, шаардлагатай бэлтгэл ажлууд хийгдлээ.

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар мэдээллийн нээлттэй, ил тод байдал бий болох, иргэдийн эрх тэгш байдал хангагдах, гадаадад сурч, ажиллаж байгаа иргэд хамрагдах боломжтой зэрэг олон давуу талтай болж байна.

Ийнхүү эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр зэрэг 5 байршилд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж эхлүүлэх бөгөөд үүнд нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх юм.

Газар өмчлөлийн цахим систем нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас www.umch.ub.gov.mn болон www.ulaanbaatar.mn сайтуудад байрлах бөгөөд энэ хуудсуудад хандан газар өмчлөх хүсэлтээ гаргах боломжтой.

Жич: 2014 оны 08 дугаар сарын 01-нд цахимаар газар өмчлөх хүсэлтийг хүлээж авах 52 байршлаас эхний 5 байршлын хаягийн зургийгЭнд дарж-ээс үзнэ үү.

Хуваалцах