Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн санал хүчингүй болов

Газар өмчлөх эрх нь нээгдсэн иргэд 15 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулах ёстой боловч зарим иргэн баталгаажуулаагүй учраас санал нь ийнхүү хүчингүй болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн санал хүчингүй болов
Газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн санал хүчингүй болов. Зураг: МҮОНРТ

Газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн хүсэлт өнгөрөгч бямба гарагт автоматаар хүчингүй болсон талаар албаныхан мэдээллээ. Энэ жилийн хувьд нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөхөөр болсон бөгөөд эхний ээлжинд таван байршилд газар өмчлөх иргэдийн нэрсийг зарласан юм. Газар өмчлөх эрх нь нээгдсэн иргэд 15 хоногийн дотор өргөдлөө баталгаажуулах ёстой боловч зарим иргэн баталгаажуулаагүй учраас санал нь ийнхүү хүчингүй болжээ. Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү “Энэ жилээс эхлэн нийслэлийн хэмжээнд 52 байршлын 15 га газрыг өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар сонгож, эхнээсээ өмчлүүлээд явж байна. Гэвч газар өмчлөх эрх нь үүсчихээд байхад өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн эрх наймдугаар сард дууссан. Одоогоор хэчнээн иргэн эрхээ баталгаажуулаагүй вэ гэх албан тоо гараагүй байна. Бидэнд мэдэгдснээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон 4189 хүнээс ердөө 2900 нь л өргөдлөө баталгаажуулсан гэх мэдээ ирээд байгаа. Тэгэхээр эрхээ баталгаажуулаагүй 1289 иргэн байгаа гэсэн үг. Энэ тоо бусад дүүргүүдээс нэмэгдэх магадлалтай” гэлээ.

Хуваалцах