Газар өмчлөлийг ирэх сард эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна
НИТХ-ын 2013 оны тогтоолоор иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Мөн маргаашнаас шинээр өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршилд иргэдээс өргөдөл хүлээн авах байсан. Гэвч энэ ажил хойшлогджээ. Харин иргэдэд газар шинээр өмчлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил ду
Мэдээллийн алба

2013 оны НИТХ-ын тогтоолоор иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Мөн шинээр өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршилд иргэдээс өргөдөл хүлээн авах байсан. Гэвч энэ ажил хойшлогдсоор байгаа. Харин иргэдэд газар шинээр өмчлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил дуусах шатандаа оржээ. Улмаар энэ сарын 29-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар орж, журам нь батлагдах юм байна. Журам батлагдсаны дараагаар иргэд цахим хэлбэрээр өргөдлөө өгөх аж. Зарлагдсан байршлуудад ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд эхний байршлаа зарлаад 15 хоног өргөдөл хүлээн авах гэнэ. Өмчийн харилцааны газраас ирэх зургаадугаар сард багтаан газар өмчлүүлэх ажлаа эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна.


















