Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар өмчлөлийн хоёрдугаар ээлж удахгүй эхэлнэ

"Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёр дахь ээлжийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ"

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар өмчлөлийн хоёрдугаар ээлж удахгүй эхэлнэ
Газар өмчлөлийн хоёрдугаар ээлж удахгүй эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёр дахь ээлжийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ" гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. Тодруулбал, энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, Их цуурайн ам, Бага, цуурайн ам, Багагуур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14 мянга 490 иргэнд олгох юм байна.

Мөн өмнөх таван байрлалаас Сонгинохайрхан дүүргийн Соёндын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн нэгдүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болжээ. Энэ талаар манай сурвалжлагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Баянбатаас тодрууллаа.

Цахимаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн ажил Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эхлэх юм. Мөн иргэд газар өмчлүүлэх эрх авсан тохиолдолд холбогдох газар цаг алдахгүй өргөдлөө өгөх шаардлагатайг Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Хуваалцах