Газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ
Өнгөрсөн онд нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн билээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан байна. Харин цахим системээр газар өмчлүүлэх ажлын хоёрдугаар ээлж өнөөдөр нээлтийн хонх цохисоноор албан ёсоор эхэллээ.
Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжинд дараах найман байршилд газар өмчлүүлэх юм.
Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам 178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам 154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг 6170 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам 249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг 990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр 192 нэгж талбар
Нийт: 13819 нэгж талбар
Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 01 сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ны өдрийг дуусталцахим системээр иргэдийг бүртгэх юм. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-аас гаргасан тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ажээ.
Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mnцахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл 1800-1285, Нийслэлийн Өмчийн харилцааны 11 320248 дугаарын утсаар холбогдох боломжтой юм.


















