Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар өмчлүүлэх ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд иргэдэд цахимаар захиалга авч өмчлүүлэх 52 байршлын талаар мэдээлэл хийлээ. Онлайнаар газар өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхлэх юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар өмчлүүлэх ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ
Газар өмчлүүлэх ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд иргэдэд цахимаар захиалга авч өмчлүүлэх 52 байршлын талаар мэдээлэл хийлээ. Онлайнаар газар өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхлэх юм байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлнэ.

Хуваалцах