Газар өмчлүүлэх ажил удаашралтай байна
Иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх ажил сүүлийн 10 жил хэрэгжиж байгаа юм. Одоогийн байдлаар манай улсын нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь газраа өмчилж авсан байна.
Мэдээллийн алба

Иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний газар өмчлүүлэх ажил сүүлийн 10 жил хэрэгжиж байгаа ч одоогоор хүн амын 10 хүрэхгүй хувь нь газраа авсан байна. Энэ нь газар өмчлөх ажил удаашралтай байгаагийн нэг илрэл гэж мэргэжилтнүүд шүүмжиллээ. Харин шалтгаан нь газар олголтыг буруу зохион байгуулж байгаатай холбоотой гэж Хүний эрхийн судлаач н.Хишигсайхан тайлбарлаж байна. Тэрээр иргэн бүрт үнэгүй газар олгож байна гэх хирнээ явдал чирэгдэл ихтэй, үүнээсээ болоод багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа барсан ажил болж байгааг онцоллоо.
Иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний газар олгохдоо байршлаас нь шалтгаалан хэмжээг нь харилцан адилгүй тогтоосон байдаг. Нийслэлд 0,07 га, аймгийн төвд 0,35 га, сумын төвд 0,5 га хүртэл газар олгох бол нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто зам дагуу 0,07 га хүртэл газар өмчлүүлэх ажээ.


















