Газар өмчлүүлэх ажлыг дахин явуулна
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газрыг нь цахимаар өмчлүүлэх ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Ингэснээр эхний ээлжийн таван байршилд 15 мянган иргэн газар өмчлөх эрхтэй болсон юм.
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газрыг нь цахимаар өмчлүүлэх ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Ингэснээр эхний ээлжийн таван байршилд 15 мянган иргэн газар өмчлөх эрхтэй болсон юм.
Газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн дөрвөн мянга гаруй нь хуульд заасан хугацааны дагуу тухайн дүүрэгтээ хандаагүй учраас газар өмчлөх эрх нь цуцлагдсан байна. Тиймээс тэдний оронд дараагийн ээлжийн иргэдийг сонгон шалгаруулна гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэллээ.
Өнөөдрийн байдлаар дараагийн ээлжийн сонгон шалгаруулалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч ойрын өдрүүдэд хугацааг товлож олон нийтэд мэдээлэхээр төлөвлөжээ.


















