Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газар өмчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн нөхөн сонгон шалгаруулалт өнөөдөр болно

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газар өмчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн нөхөн сонгон шалгаруулалт өнөөдөр болно
Газар өмчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн нөхөн сонгон шалгаруулалт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт харьяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр зэрэг таван байршилд 2014 оны наймдугаар сарын 1-нээс 2014 оны наймдугаар сарын 15-нд газар өмчлөлийн цахим системийг ашиглан нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.

Цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон 3780 иргэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу харьяа дүүргийн өмч газрын харилцааны албанд албан ёсоор өргөдлөө өгөөгүй болон тухайн байршилд өмчлөх эрхээсээ татгалзсан тул дээрх таван байршилд бүртгүүлсэн боловч сонгогдоогүй иргэдийн дунд 2014 оны аравдугаар сарын 24-ний 14:00 цагт нөхөн сонгон шалгаруулалтыг явуулна гэж Нийлэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

БайршилХүсэлтээ баталгаажуулаaгүй / иргэд/Нийт тоо19 Эрдэнэ толгой ХУД19486950 Бор үзүүр БХД50014836 Хожуулын ам БЗД15790948 Тариан булаг БНД2156750430 Соёондын ам СХД7734189Бүгд378014954

Хуваалцах