Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Газарт орсон иргэдийн хөрөнгийг нөхөн олгоно

Харин иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газарт орсон иргэдийн хөрөнгийг нөхөн олгоно
Газарт орсон иргэдийн хөрөнгийг нөхөн олгоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн онд гаргасан захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлыг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга тус газрын байршилд өртсөн иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор захирамж гаргалаа. Захирамжийн дагуу тухайн газарт эд хөрөнгө нь хамрагдаж буй 4 иргэний өмчийн үнэлгээг тогтоож, зохих нөхөх олговрын 320 000 000 төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгажээ. Харин иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

Хуваалцах