Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"Газфром" компани засвар хийж байна

Нийслэлд хийн түлшээр ажилладаг 8000 гаруй автомашин байдгаас ихэнх нь таксины үйлчилгээ эрхлэгчид. Харин сүүлийн хэд хоногт хийн түлш дутмаг байдалд оржээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Газфром" компани засвар хийж байна
"Газфром" компани засвар хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлд хийн түлшээр ажилладаг 8000 гаруй автомашин байдгаас ихэнх нь таксины үйлчилгээ эрхлэгчид. Харин сүүлийн хэд хоногт хийн түлш дутмаг байдалд оржээ. Учир нь хийн түлш түгээлтээр улсдаа тэргүүлдэг нь Юнигаз компанид хий нийлүүлэгч ОХУ-ын “Газфром” компани урсгал засвар хийж байгаа гэнэ. Хий нийлүүлэгч компани ирэх долоо хоногоос хэвийн ажиллаж эхлэх юм байна. “Юнигаз” компани нь нийслэлд зургаа, Багануур дүүрэг, Дархан-Уул аймагт тус бүр нэг автомашин хийгээр цэнэглэх станцтай аж.

Хуваалцах