Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Газрын ажилчдын орон тоог шинэчилжээ

Агентлагийн даргын тушаалаар 2014 оны гуравдугаар сарын 15-аас эхлэн аймгууд шинэчлэгдсэн бүтэц, орон тоогоор ажиллаж эхлэх юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын ажилчдын орон тоог шинэчилжээ
Газрын ажилчдын орон тоог шинэчилжээ. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын сайдын өнгөрсөн сард гаргасан тушаалаар аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар/ ГХБХБГ /-ын орон тооны дээд хязгаарыг батласан.

Уг тушаалын дагуу Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, аймгуудын ГХБХБГ-ын саналуудыг тусган, батлагдсан төсөвт нь багтааж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас аймгуудын ГХБХБГ-ын бүтэц, орон тоог батлажээ.

Агентлагийн даргын тушаалаар 2014 оны гуравдугаар сарын 15-аас эхлэн аймгууд шинэчлэгдсэн бүтэц, орон тоогоор ажиллаж эхлэх юм байна.

Хуваалцах