Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Газрын дундад тэнгисийг гаталж явсан цагаач иргэдийг аварчээ

Өмнөд Европын улс болох Бүгд найрамдах Мальта улсын тэнгисийн хорооныхон газрын дундад тэнгисийг гаталж явсан 46 цагаач иргэдийг аварсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын дундад тэнгисийг гаталж явсан цагаач иргэдийг аварчээ
Газрын дундад тэнгисийг гаталж явсан цагаач иргэдийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Европын улс болох Бүгд найрамдах Мальта улсын тэнгисийн хорооныхон газрын дундад тэнгисийг гаталж явсан 46 цагаач иргэдийг аварсан байна. Тэдгээр цагаачдын дунд бага насны хүүхдүүд ч байжээ.

Газрын дундад тэнгисийг гаталж байгаа цагаач иргэдээс дуудлага хүлээн авдаг “Alarm Phone” олон нийтийн байгууллагын өгсөн мэдээллээр, цагаачдын дунд бууны шарх авсан хүмүүс байсныг онцолсон байна.

Газрын дундад тэнгисийг гатлан Европ руу чиглэх цагаач иргэдийн тоо жил бүр хэдэн арван мянгаар бүртгэгддэг. 2014 оноос хойш гэхэд л 20 мянга гаруй цагаач иргэн газрын дундад тэнгисийг гатлан Европ руу нэвтрэх гэж байгаад осолдож нас барсан аж.

Хуваалцах