Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг иргэд гэрээсээ хэвлэж авах боломжтой

Иргэн, хуулийн этгээдийн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг баталгаажуулахад нийт 10 гарын үсэг зурагддаг байсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг иргэд гэрээсээ хэвлэж авах боломжтой
Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг иргэд гэрээсээ хэвлэж авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Иргэн, хуулийн этгээдийн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг баталгаажуулахад нийт 10 гарын үсэг зурагддаг байсан бөгөөд сардаа нийт 8000 гаруй гарын үсэг зуруулах шаардлага үүсдэг байсан. Үүнээс шалтгаалж нэг иргэний баримт бичгийг баталгаажуулах хугацаа 30-60 хоног шаарддаг байв.

Харин одоо иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, гэрээ QR кодоор баталгаажуулан цахимаар 1 минутад үнэгүй авах боломж бүрдсэн бөгөөд уг үйлчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 8742 удаа цахимаар үзүүлж, иргэн, хуулийн этгээдийн 214 сая гаруй төгрөгийг хэмнэсэн байна.

Цахимаар газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэвлэх боломжийг бүрдүүлснээр өнөөдрийг хүртэл хугацаанд 2,700,000 иргэн, сард 750,000 иргэн, өдөрт 7551 иргэн уг системээр үйлчлүүлсэн байна гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ.

Хуваалцах