Газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргийг илрүүлэв
техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа явуулж байна
Мэдээллийн алба

“Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас таслан зогсоох зорилгоор 2, Төв аймаг дахь цагдаагийн газраас 2 нийт 4 алба хаагч 2021 оны 08 дугаар сарын 17, 18-нд хяналт шалгалтаар ажиллалаа.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй талбайд энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт очиж ажиллахад тус нөхөрлөл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргатай Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулж техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.



















