Газрын хөрсийг азотжуулах малын тэжээлийг туршилтаар тарьж эхэллээ
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ хамтран малын тэжээл тариалах туршилтын төслийг өчигдрөөс эхлүүллээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ хамтран малын тэжээл тариалах туршилтын төслийг өчигдрөөс эхлүүллээ.
Тус туршилтын төслийн хүрээнд нийтдээ 1 га газарт турк сортын үрийг туршиж тарих юм. Энэхүү соортыг Бүгд найрамдах Турк улсын Газар тариалангийн ерөнхий газар үйлдвэрлэсэн бөгөөд хамгийн гол усалгаа шаардлагагүйгээр өөрөө ургаж гэмтсэн хөрсийг азотжуулдгаараа онцлог юм. Энэ үрийг хөрснөөс 5-6 см-ийн дор тарих бөгөөд эхний жилдээ ургац өгөхгүй харин сүүлийн жилүүдэд жилдээ 1-2 удаа ургац өгөх давуу талтай ажээ.
Энэхүү хүцэнгэ буюу малын тэжээл ургамлын үрийг арвайтай хольж тарьсан бөгөөд энэ нь үндсийг хатаахгүй, таван жил дараалан ургац өгөх давуу талтайг Туркийн мэргэжилтэн хэлж байлаа. Мөн энэхүү тариалсан ургамлын ойр зөгийн аж ахуй эрхэлбэл чанартай зөгийн бал авах боломжтойг ч хэлж байлаа.
Энэхүү Турк соортын үрийг тарих зааварчилгааг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл өөрийн биеэр ирж өгөхийн зэрэгцээ хяналтыг тавьж ажиллахаар болсон юм.


















