“Газрын тос-2019” спортын наадам үргэлжилж байна
Өчигдөр, өнөөдөр тус наадмын шатар, ширээний теннисний тоглолт болсон бол маргааш боулинг, нөгөөдөр биллиард, 20-21-нд сагс, гар бөмбөгийн тэмцээн болох аж
Мэдээллийн алба

Газрын тосны салбар үүсч хөгжсөний 78 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Газрын тос-2019” спортын их наадам энэ сарын 15-нд эхэлсэн. Өчигдөр, өнөөдөр тус наадмын шатар, ширээний теннисний тоглолт болсон бол маргааш боулинг, нөгөөдөр биллиард, 20-21-нд сагс, гар бөмбөгийн тэмцээн болох аж.
Сонирхуулахад, “Газрын тос-2019” спортын наадмын шатрын тэмцээнд 10 багийн 30 тамирчин өрсөлдөж, АМБЕР ХХК тэргүүлсэн бол дэд байрт “Магнай трейд”, гуравдугаар байрт “Петровис” компанийн баг оржээ.


















