Газрын тос экспортлогч орнууд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ багасгаж, уналтад ороод байгаа үнийг сэргээхээр тохиролцлоо
Коронавирусний нөлөөгөөр эрэлт багасаад байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг сэргээхийн тулд газрын тос экспортлогч орнууд пүрэв гарагт болсон цахим хурлаараа, бүтээгдэхүүний гарцаа эхний ээлжид өдөрт 20 гаруй хувиар бууруулахаар шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Коронавирусний нөлөөгөөр эрэлт багасаад байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг сэргээхийн тулд газрын тос экспортлогч орнууд пүрэв гарагт болсон цахим хурлаараа, бүтээгдэхүүний гарцаа эхний ээлжид өдөрт 20 гаруй хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ маргааны нэг тал болоод байсан Саудын Араб тэргүүтэй ОПЕК, нөгөө талаас Орос тэргүүтэй ОПЕК-ийн гишүүн бус орнууд энэ 5 болон 6 дугаар сард газрын тосны нийлүүлэлтээ өдөрт 10 сая баррелиар бууруулах гэнэ. Энэ улсуудаас бусад нийлүүлэгч улсууд бүтээгдэхүүнээ мөн өдөрт 5 сая баррелиар багасгах юм байна.
Дурдсан хэмжээний таналт нь 30 гаруй хувиар унаад байгаа олон улсын газрын тосны эрэлттэй харьцуулахад хангалттай биш. Тиймдээ ч 7-оос 12 дугаар саруудад “ОПЕК нэмэх” өдөрт 8 сая баррелиар газрын тосны нийлүүлэлтийг багасгах бол 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл өдөрт нэмээд 6 саяар бууруулна гэжээ.


















