Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг шинэчиллээ

"Ил тод уул уурхай" хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр албаны хүмүүс дараах мэдээллийг өгсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг шинэчиллээ
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

"Ил тод уул уурхай" хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр албаны хүмүүс дараах мэдээллийг өгсөн юм. 2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155 тонн, АИ-92 автобензин 21.505 тонн, дизель түлш 50.30 тонн, ТС-1 онгоцны түлш 3.660 тонн, компани нөөцтэй байхаар үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт 88.350 тонноос доошгүй байхаар барьж ажиллаж байгаа юм.

Харин Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталсан байна.

Хуваалцах