Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг байгуулав

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь төв, орон нутгийн Улсын нөөцийн анги, салбаруудын шатахууны лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг байгуулав
Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг байгуулав. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь төв, орон нутгийн Улсын нөөцийн анги, салбаруудын шатахууны лабораторийн тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг байгууллаа.

Тус лаборатори нь автобензины 17, дизель түлшний 20, тос тосолгооны материалын 11, тусгай шингэний 7 үзүүлэлтийг шинжлэх хүчин чадалтай.

Мөн газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, зарцуулах үеийн чанарын хяналтыг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах